Буцаалт болон солилцооны нөхцөл

2.1. Буцаах болон солих хугацаа

Худалдан авагч нь барааг хүлээн авснаас хойш 48 цагийн дотор буцаах эсвэл ижил үнийн дүнтэй өөр бараагаар солих эрхтэй.

2.2. Буцаалт хийхэд тавигдах шаардлага

  • Барааг огт ашиглаагүй байх.
  • Барааны лац, шошго, сав баглаа боодол хөндөгдөөгүй, гэмтээгүй анхны байдлаараа байх.
  • Худалдан авалт хийснийг нотлох баримт (И-баримт эсвэл шилжүүлгийн мэдээлэл) хавсаргасан байх.

2.3. Буцаах болон солих боломжгүй бараанууд

  • Хямдралтай болон урамшуулалтай худалдаагаар авсан бараа.

2.4. Тээврийн зардал

  • Үйлдвэрийн доголдолтой байвал: Хэрэв бараа гэмтэлтэй, өнгө/хэмжээ зөрсөн, эсвэл манай дэлгүүрийн буруугаас шалтгаалсан алдаа гарсан бол буцаалт болон солилцооны хүргэлтийн зардлыг Дэлгүүр бүрэн хариуцна.
  • Хэрэглэгчийн хүсэлтээр бол: Хэрэв худалдан авагч өөрийн хүсэлтээр (загвар таалагдаагүй, буруу өнгө/хэмжээтэй бүтээгдэхүүн захиалсан гэх мэт) барааг буцаах эсвэл солих бол буцаалтын болон дахин хүргүүлэх тээврийн зардлыг Худалдан авагч өөрөө хариуцна.

2.5. Төлбөр буцаах үйл явц

  • Буцаагдсан барааг манай ажилтан шалгаж хүлээж авсны дараа төлбөрийн буцаалт баталгаажна.
  • Төлбөр буцаалт нь ажлын 3-5 хоногт багтаан худалдан авагчийн шилжүүлэг хийсэн данс руу буцаж орох бөгөөд бэлэн мөнгөөр буцаалт хийх боломжгүй. Хүргэлтийн төлбөр хасагдаж шилжихийг анхаарна уу.