Хүргэлтийн нөхцөл

1.1. Хүргэлтийн хугацаа

  • Улаанбаатар хот дотор: Захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор хүргэгдэнэ.
  • Орон нутагт: Захиалга баталгаажсанаас хойш 24-48 цагийн дотор орон нутгийн унаанд тавьж өгөх бөгөөд орон нутгийн байршлаас хамааран 2-5 хоног шаардагдаж болно.

1.2. Хүргэлтийн төлбөр

  • Улаанбаатар хот доторх хүргэлтийн төлбөр 6,000₮ байна.
  • Таны худалдан авалтын үнийн дүн 250,000₮-өөс дээш тохиолдолд хүргэлт ҮНЭГҮЙ.
  • Орон нутгийн унаанд хүргэж өгөх төлбөр 6,000₮ байх бөгөөд хот хоорондын тээврийн хөлсийг худалдан авагч өөрөө жолоочид төлнө.

1.3. Хүргэлтийн цагийн хуваарь

  • Хүргэлт Даваагаас Баасан гарагуудад 08:00 - 18:00 цагийн хооронд хийгдэнэ. Бямба, Ням гарагт болон бүх нийтийн амралтын өдрүүдэд хүргэлт ажиллахгүй.
  • Хүргэлтийн ажилтан очихоос өмнө таны бүртгүүлсэн утас руу залгаж мэдэгдэнэ.

1.4. Барааг хүлээн авах

Худалдан авагч барааг хүлээн авахдаа сав баглаа боодол, бүрэн бүтэн байдал, өнгө, хэмжээ, тоо ширхгийг хүргэлтийн ажилтны дэргэд сайтар шалгаж авна уу.